Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны нэрээр 20 гаруй сая төгрөг залилжээ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-02-01 14:09:41

Эдийн засгийн хямралыг далимдуулан залилах, хулгайлах хэрэг газар авч байна. Өвөрхангай аймагт “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны нэрийг барьж иргэдээс мөнгө залилах явдал өнгөрсөн оны 11 сараас эхлэн гарсан бөгөөд аймгийн Цагдаагийн газраас залилагч этгээдийг олж тогтоожээ.

Хархорин сумын харъяат “С” гэгч нь “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны нэрийг барьж, төсөл хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргасан  иргэдээс тоног төхөөрөмжийг импортлон оруулж ирэхэд  гаалийн  татварт  төлөх  мөнгө  хэмээн 69 иргэнээс 26,300.000 төгрөгийг хууран мэхэлж авсан байна.

Уг этгээд нялх хүүхэдтэй, эмэгтэй хүн аж. “Баялаг бүтээгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хямдалтай тоног төхөөрөмж  нийлүүлнэ, мөн “Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд шагнал олгоно гэсэн санал тавьж байгаа залилан мэхлэгчид байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байж, шаардлагатай бол цагдаагийн байгууллагад хандахыг анхаарулж байна. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ