Зөрчил дутагдалтай байсан 24 барилгын зөрчлийг бүрэн арилгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 10:13:21

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас өнгөрсөн онд зөрчил дутагдалтай байсан 24 барилгын зөрчлийг бүрэн арилгуулжээ.

Төсөв хөрөнгө санхүүжилт хугацаа алдан оройтож батлагдсаны улмаас барилга барих явц цаг хугацаанд шахагдан хүйтний улиралд барилгын ажил явагдсанаас болж барилга цантах, хагарч цуурах зөрчил иэхвчлэн гардаг гэнэ. Мөн 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  25 тэрбум 203 сая төгрөгний нийт 30 обьектэд, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 20 ажлыг 1 тэрбум 939,2 сая төгрөгөөр, хувийн хөрөнгө оруулалтаар 16 обектийг 13 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалттайгаар хийж гүйцэтгэсэн ажилд захиалагчийн хяналтыг хийж гүйцэтгэжээ.

Мөрөн хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Инженер геодизи компани 78 сая төгрөгөөр  хийж гүйцэтгэж  ИТХ-аар батлуулсан бол аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг  158 сая төгрөгөөр газар дэлхий  компани хийж гүйцэтгэсэн ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ