Ардчилсан нам ИЗНН, МҮАН-д нэгдэх санал хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-02 15:06:54

АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанаар Ардчилсан намд ИЗНН, МҮАН-ыг нэгтгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд “ИЗНН болон МҮАН-д нэгдэх саналаа хүргүүлэх хэрэгтэй” гэдэг саналыг гаргасан бөгөөд саналаа тухайн намуудад хүргүүлэхээр тогтсон. Энэ дагуу АН-ын дарга З.Энхболд өнөөдөр ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын Н.Батцэрэг нартай уулзаж нэгдэх саналыг албан ёсоор гардуулав.

Эл асуудлын хүрээнд мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян нар уулзаж санал солилцлоо. Намууд уг асуудлыг Гүйцэтгэх зөвлөл, Их, Бага хурал зэрэг шат шатны байгууллагууд, гишүүдээрээ хэлэлцүүлэн удахгүй шийдвэрлэх юм байна.

Б.Туул

Холбоотой мэдээ