Турк улсад их, дээд сургууль төгсөгчид нийгэмлэг байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2016-02-02 15:50:05

Турк улсад их, дээд сургууль төгсөгч залуус хамтран “Туркт төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг” байгуулан, маргааш нээлтээ хийх гэж байна. 

АНУ, ХБНГУ болон ОХУ-д дээд боловсрол эзэмшсэн залуус эх орондоо ирээд зохион байгуулалтад орж, шинээр төгсөгчдөд туслах, ажлын байранд зуучлах зэрэг ажлыг амжилттай хийсээр байна. Үүний нэгэн адил БНТУ-д их дээд сургууль төгсөгчид хамтран “Туркт төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийг байгуулжээ. Нийгэмлэг нь төгсөгчид хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм байна. Албан бус тоогоор Турк улсад 3000 орчим монгол оюутан 1993 оноос хойш суралцан төгсчээ. 

Тус нийгэмлэгийн албан ёсны нээлт маргааш БНТУ-ын ЭСЯ-ны өргөөнд болох юм байна. Турк улсад дээд боловсрол эзэмшсэн хүн бүхэнд нээлттэй энэ үйл ажиллагааны үеэр “Туркт төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ээс энэ онд хийх ажлууд, цаашдын зорилгоо танилцуулж, тус нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын оюун ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар “Тархиа үр дүнтэй ашиглая” сэдвээр илтгэл тавих аж.  

Н.Туяа

Холбоотой мэдээ