Г.Уянга гишүүн АТГ-т өөрийн хүсэлтээр байцаалт өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-02 17:10:43

УИХ-ын гишүүн Г.Уянга Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгуулахаар өнгөрөгч 12 дугаар сарын 23-нд АТГ-т гаргасан хүсэлтийг тус газар хүлээн авч, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. 

Тиймээс Г.Уянга гишүүн өнөөдөр өөрийн хүсэлтээр АТГ-т байцаалт өгчээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудсаар дамжуулан "Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал 3,7 тэрбум төгрөгийг захирал зөвлөхүүддээ тараасан баримтыг АТГ шалгаад хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Н.Золжаргалыг АТГ хамгаалсан, харин Н.Золжаргал оронд нь миний огт танихгүй гэмгүй залууг бүтэн жилийн турш эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж тамлаж байгаа юм байна. Би өөрөө хүсэлт гарган байцаалт өглөө. Н.Золжаргал тэрбум тэрбумаар төсвийн хөрөнгийг тараахад АТГ хамгаалаад, харин байрны зээлтэй, ээжтэйгээ 2уулаа амьдардаг залуу амьдралаараа хохироод явж байна. 25 жил байгуулсан нийгмийн үнэн төрхийг харуулсан ганц л жишээ!" гэж мэдээлсэн байна. 

АТГ-аас Г.Уянга гишүүнд дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурорт гомдол гаргах эрхтэй гэдгийг нь мөн сануулжээ. 

Н.Туяа

Холбоотой мэдээ