Нийтээрээ суралцах боломж

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 11:06:53

Баян-Өлгий аймагт насан туршийн боловсролын сэдвээр сургалт зохион байгуулагдлаа. Өлгий суманд хоёр хоног болсон насан туршийн боловсролоор иргэдэд хичээл заах багш нарыг энэ чиглэлээр мэргэшүүлэн бэлтгэх сургалтанд арван гурван сум бүрээс багш нар ирж оролцов.

Янз бүрийн шалтгаанаар сургууль завсардсан, мэдлэг боловсрол нимгэн хүмүүст төгс боловсрол олгох, амьдрах ухаанд сургах уг системд 7-70 насны иргэд ингээд хамрагдаад эхэлсэн нь энэ. Сургалт тусгай хөтөлбөр, зориулалтын сурах бичгүүдтэй. Иргэд үнэ төлбөргүй суралцах нь чөлөөтэй гэж сургалтыг хариуцсан сурган хүмүүжүүлэгч Б.Бахытгүл мэдээллээ. Насан туршийн боловсролын төвийн мэргэжилтэн Б.Батсүрэн удирдан зохион байгуулсан байна. Уг сургалтанд зориулагдсан сонирхолтой номууд Улаанбаатарт хэвлэгдэн орон нутагт ирж эхэлсэн, харин эдгээр ном, сурах бичгийг эх хэлэн дээрээ орчуулан хэвлүүлж хэрэглэхийг иргэд ихэд сонирхож байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ