“Хөдөлмөрийн хүний төлөө” шагналын эзэд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-02-03 14:29:34

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/ Сар шинийн баярыг тохиолдуулан “Хөдөлмөрийн хүний төлөө” нэрэмжит шагналынхаа эздийг тодрууллаа.

Энэхүү шагналыг иргэд, хөдөлмөрчдийн төлөө хүч хөдөлмөрөө дайчлан олон жил ажилласан, ҮЭ-ийн ажилд амжилт гарган, олон түмний талархал хүлээсэн нэр бүхий хүмүүст жилд нэг удаа олгодог юм. Энэ удаад мөн тус шагналын шалгуур, гишүүн байгууллагын тодорхойлолт, ажлын албаны саналыг үндэслэн МҮЭХ-ны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн шийдвэрээр 10 хүнийг шагнажээ.

Тус шагналаар хөдөө орон нутгаас долоо, нийслэл хотоос гурван хүнийг шагнаж, ажил олгогчдоос мөн нэг хүнийг тодруулан, ажилчдынхаа төлөө хийж гүйцэтгэсэн хөдөлмөрийг нь үнэлсэн байна. Шагналтнуудыг өнөөдөр МҮЭХ-ны байранд хүлээн авч, цалин цагаан мөнгөн тэмдэг, гэрчилгээ, 100 мянган төгрөгөөр урамшуулсан юм.

“Хөдөлмөрийн хүний төлөө” шагналын эзэд:

Гүрсэдийн Даваадорж –Хөвсгөл аймгийн Эрчим хүч ХХК-ийн инженер, ҮЭ-ийн хорооны дарга, аймгийн ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч
Данзангийн Итгэлт –Багануур ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга
Өлзийбадрахын Зоригт –Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн барилга засварын РСЦ-ын ХХК гагнуурчин, ҮЭ-ийн хорооны дарга
Доржийн Эрдэнэцоо –Тээвэр, Холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны нягтлан бодогч
Хэнмэдэхийн Батжаргал – Дархан Уул аймгийн ҮЭ-ийн холбооны дэд дарга
Намхайн Хишигжаргал –Хөтөлийн Цемент Шохой ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга
Цагаадайн Идэш –Ховд аймгийн Мөст сумын ҮЭ-ийн холбооны дарга
Загд-Очирын Соёлмаа –Орхон аймгийн ҮЭ-ийн холбооны дэд дарга
Нацагдоржийн Баярбат –Монмяндас ХХК-ийн гүйцэтгэх захирал, Үйлдвэрлэл ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч
Лхамсүрэнгийн Баярхүү –ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга

С.Сайнзаяа

 

 

Холбоотой мэдээ