Дорнын аялгуу дууны уралдааны өрсөлдөгчид улам чамбайрчээ
ВИДЕО МЭДЭЭХүүхдийн ордны тайзнаа 6 дахь жилдээ болж байгаа Дорнын аялгуу хятад дууны уралдаан Улаанбаатар хот Дархан-Уул Орхон аймгийн 18 сургуулийн 70 гаруй сурагчдын дунд их өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Хятадын олон улсын радио “Үйцай”дунд сургууль хамтран зохион байгуулдаг уламжлалтай энэ уралдаан жил ирэх тусам өнгөтэй, хүчтэй болж байна гэж зохион байгуулагчдын зүгээс дүгнэж байна. Оролцогч хүүхдүүд зөвхөн дуундаа анхаарах бус хувцаслалт, тайзны соёл, сонгосон дууныхаа утга агуулга, түүндээ тохирсон хувцаслалт тэрчлэн хятадын ямар үндэстэний дууг сонгосон, түүндээ таарсан аялгыг хүртэл анхаарч бэлддэг болжээ.
Дорнын аялгуу хятад дууны хүүхдийн уралдаан нь жил бүр Бээжин хотноо болдог хятад хэл дээрх олон улсын илтгэлийн уралдааны урьтал бэлтгэл болдог байна. Энэ уралдаанд Монгол Улсаас 7 жил дарааллан оролцож 6 жилд нь эхний 3 хүртлэх байруудад шалгарч чансаагаараа 1-2 р байранд тогтмол үнэлэгдэж иржээ. Монголд хятад хэлний сургалттай 20 гаруй сургуульд 10000 гаруй сурагч суралцаж байна. Сүүлийн үед хятад хэл сонирхон суралцагчид Монголд ганц нэмэгдэж байгаа хэрэг биш Европ Америкт бас нэмэгдэх хандлагатай байгаа нь их гүрний хөгжлийн бодлого дэлхий тийш чиглэсэн төдийгүй, үйлдвэрлэлээрээ бус соёлын чиг хандлагаараа дэлхийн нийтийн сонирхолыг татаж эхэлж байгаагийн илрэл гэж судлаачид харж байна.
Сэтгэгдлүүд