Цэнгэлийнхэн хаваржаа руугаа нүүж эхэлжээ

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 17:39:22

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нэг, гурав, тав, зургаадугаар багийнхан хаваржаа руугаа нүүдэллэж эхлэв.

Тус сумаас аймгийн ИХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Р.Төлей сумандаа ажиллаад ирсэн тухай мэдээлэхдээ,

-Сүүлийн арван таван жилийн дотор орж байгаагүй их цас, хальтиргаатай. Зарим газарт нь нэг метр зузаан цастай, Кемелект шөнө хүйтний хэм 41-50 хүрч байна. Нүүдлийн замын цасыг трактораар арчиж байна. Тэндэхийн малчдыг цас зудын гамшигнаас аврахад н.Мөнхбат захиралтай уулын баяжуулах үйлдвэрийнхэн ихээхэн тусламж үзүүлж байгааг онцлон дурдмаар байна гэв.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ