“Турк паспорт” өнөөдөр "Тэнгис"-т гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2016-02-04 12:33:00

Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа турк иргэд болон монгол үзэгчдэд зориулж кино найруулагч Бурак Жем Ариелын “Турк паспорт” баримтат киног Туркийн ЭСЯ-аас өнөөдөр 19 цагаас "Тэнгис" кинотеатрт үнэ төлбөргүй үзүүлэх гэж байна.

Тус баримтат кино нь дэлхийн II дайны цаг үетэй давхцах бөгөөд Турк улс тус дайнд оролцоогүй ч тэрхүү хатуу цаг үед турк дипломатууд өөрийн амь насыг үл хайхран олон мянган еврейчүүдийг хэрхэн аварч чадсан тэмцлийг өгүүлдэг юм. Бурак Жем Арлиел уг бүтээлээ 3 жилийн туршид бүтээсэн. Бүтээлээ тухайн үед дайны түймэр дэгдэж байсан бүс нутагт алба хашиж байсан турк дипломатуудын тухай баримт сэлтэд тулгуурласны зэрэгцээ тэдний аварсан өдгөө амьд сэрүүн байгаа гэрчүүдийг оролцоотойгоор бүтээснээрээ үзэгчдийн сэтгэлд хүрсэн кино болж чадсан юм.

Уг киног өмнө нь манай улсын хэд хэдэн телевиз гаргаж байсан ба бямба гарагийн 14:50 цагт UBS телевиз үзэгчдэд толилуулах аж.

Б.Туул

 

      

 

 

Холбоотой мэдээ