1500 хүн түлш нүүрсний хөнгөлөлт эдэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 22:36:41

Увс аймагт 2015 онд 1500 гаруй иргэн түлш нүүрсний хөнгөлөлт эдэлсэн байна. Аймгийн 19 сумаас нийтдээ 2000 гаруй өргөдөл ирснээс ийнхүү 1500 гаруй иргэнийг сонгон түлш, нүүрсний хөнгөлөлт үзүүлсэн байна.

Түлш нүүрсний хөнгөлөлтийг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүндэт донор зэрэг хүмүүс эдэлсэн аж. Үндсэндээ 70-140 мянган төгрөг буюу 1-2 тн нүүрсний үнийг түлш нүүрсний хөнгөлөлт хэлбэрээр өнгөрсөн оны 1-р сарын 15-аас 11-р сарын 25-ны хооронд олгожээ. Одоогоор 100 гаруй хүнд түлш нүүрсний хөнгөлөлт олгогдоогүй байгаа бөгөөд эдгээр иргэдэд цагаан сараас өмнө амжиж олгож дуусгах аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ