Тариалан сумыг Улсын тэргүүний суманд нэр дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 23:51:32

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан болж, мал сүргээ 5 төрөл дээр өсгөж  сумын хэмжээнд 187338 толгой малтай болсон, 8200 тн үр тариа, 808 тн төмс хүнсний ногоо  хурааж авсан Тариалан сумыг Улсын тэргүүний  болгох асуулдыг хэлэлцлээ.

Мөн тус сум жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж татварын бааз суурь өргөжин сүүлийн 5 жил дараалан орон нутгийн болон улс орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг жил дараалан 125-153 хувиар биелүүлэн жилд дунджаар 405-465 сая төгрөгний орлого төвлөрүүлжээ.

Мөн Эрүүл мэндийн байгууллагын ажилчдын орон сууцны 1272 м2 газрыг гучин сая төгрөгөөр худалдах тухай асуудлыг хэлэлцэж, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар болон орон сууц барьсан гүйцэтгэгч байгууллагын төлөөллийг оролцуулж, шийдвэрлэхээр асуудлыг хойшлуулж, төрийн дээд шагналд 13 иргэнийг тодорхойлж буй асуудлыг  дэмжиж шийдвэрлэлээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ