Их мастер Б.Гүндаваа шилдэг тамирчны өргөмжлөл, цом гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-06 10:47:30

Их мастер /GM/ Баярсайхан овогтой Гүндаваад 2015 оны “Шилдэг эрэгтэй тамирчин” өргөмжлөл, цом болон Олон улсын шатрын холбооны дасгалжуулагчийн үнэмлэх тэмдэг гардан авлаа.

Энэхүү хүндтэй шагналыг Монголын шатрын холбооны /МШХ/-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр гардуулахдаа улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв. Тэрбээр богино хугацаанд Европ тивийн таван тэмцээнд оролцож 39 өрөг тоглосноос 26 хожиж, 10 тэнцэн гадаад чансаагаа +20 оноогоор ахиулж амжилт дүүрэн эх орондоо ирсэн юм.

Д.Өлзий 

Холбоотой мэдээ