Үр дүнгийн гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 09:55:50

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга, агентлагийн дарга нар, сумдын Засаг дарга нар, нийгмийн салбарын удирдах ажилтнууд, Ойн ангийн дарга нэр гэсэн дарааллаар аймгийн Засаг даргатай, 2016 онд хийгдэх үр дүнгийн гэрээ байгууллаа.

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сум, багийн 2015 оны үйл ажиллагааны үр дүнг тооцох, 2016 онд баримталж ажиллах зорилго чиглэлээ хамтран тодорхойлох, аймгийн Засаг даргаас агентлагийн дарга, сумдын Засаг дарга, нийгмийн салбарын захирал, эрхлэгч, Ойн ангийн дарга нартай гэрээ байгуулах зорилго бүхий Сэлэнгэ аймгийн Удирдах ажилтны зөвлөлгөөн Сүхбаатар хотноо АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд боллоо. Тус арга хэмжээний эхэнд аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2015 оны онцлох ажил, үр дүнгийн тухай мэдээллийг аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хийсэн юм.

Тэрээр мэдээллийнхээ өмнө аймгийн байгаль, цаг уур, нийгэм, эдийн засгийн холбогдолтой зарим товч мэдээллийг тоймлон хүргэсэн байна.

Энэ удаагийнхаа зөвлөлгөөний ажил хэрэгч үр нөлөөг бодолцож, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс тоочиж тайлагнахаас илүүтэй иргэдийн эрэлт хүсэлтэд нийцэж, амьдралд сайнаар нөлөөлсөн ямар үр дүнд хүрсэн, хүний төлөө, хөгжлийн төлөө ямар бодлого шийдвэр гаргаж, хэрхэн хэрэгжүүлсэн, төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хэрхэн хангаж байгаа, цаашид юу хийх, анхаарах, анзаарах ямар ажил асуудал байгаа зэрэгт яриагаа чиглүүлж, харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцах нь зүйтэй хэмээлээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ