Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн засварчин хөдөө ажиллах сонирхолгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-08 10:46:01
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн БОЭТ-ийн тоног, төхөөрөмжийг засах засварчин дутагдалтай байна. Тус төв ердөө хоёрхон засварчинтай ажээ. Олон жилийн насжилттай тоног төхөөрөмж нь засвар авахаа байсны дээр сүүлийн үеийн багажийг засах мэдлэг дутах  тохиолдол цөөнгүй гардаг байна.

Иймд засварчны орон тоог нэмэх, тэднийг чадавхижуулах шаардлагатай байна гэж БОЭТ-ийн захирал Ч.Цэрэндагва хэллээ.

ШУТИС-д эмнэлгийн тоног төхөөрөмжийн засварчны нэг анги байдаг нь улсдаа ганцхан  ажээ. Жилд дунджаар 35 оюутан төгсгөдөг ч орон нутагт ирж ажиллах нь ховор байна. Эмнэлгийн аль тасаг ачаалал ихтэй байна тэр хэмжээгээрээ тоног төхөөрөмж нь элэгдэж, гэмтдэг байна. Тухайлбал, цус болон биохимийн  оношилгоо, дүрс оношилгоо рентгэн, эхо зураг авах аппарат амархан эвдэрдэг ажээ. Эдгээр өдөрт 15 орчим хүнд оношилгоо хийх хүчин чадалтай ч хоёр дахин илүү ачаалалтай ажилладаг байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ