ОРХОН: Орон нутагт дутагдалтай мэргэжлүүдээр хүний нөөцөө бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-12-01 12:06:11

Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сүнчон хотын Үндэсний  их сургууль, Орхон аймгийн ЗДТГ-ын хамтын ажиллагааны хүрээнд хэлний бэлтгэлд тэнцсэн хоёрдугаар ээлжийн 11 хүүхэд сургуулиа зорилоо. 


Орхон аймаг, БНСУ-ын Сүнчон их сургуультай хамтран ажиллахын нэг зорилго нь орон нутагт дутагдалтай мэргэжлүүдээр хүний нөөцөө бэлтгэх явдал юм. 


Инженерийн чиглэлээр 22, нийгмийн салбарын чиглэлээр 8 гээд нийтдээ 30 мэргэжлээс сонгон суралцах хүүхдүүдийн I улирал буюу 6 сарын хэлний бэлтгэлийн төлбөрийг орон нутаг 100 хувь, хөтөлбөрт хамрагдах хугацааны дотуур байр, хоолны төлбөрийг Сүнчон сургууль хариуцаж байгаа юм. 


Орон нутагтаа эрэлттэй мэргэжлээр Сүнчон их сургуульд сурах сонирхолтой 17-23 насны хүүхэд, залуусын бүртгэлийг аймгийн Боловсролын газар 3 сараас хойш хугацааг 3 удаа сунган зохион байгуулж, 24 хүүхэд бүртгүүлжээ.


Эхний ээлжийн суралцагч нар 9 дүгээр сард сургуульдаа очин суралцаж буй. 


Орхон аймаг  БНСУ-ын Сүнчон хотын Үндэсний их сургуультай орон нутагт дутагдалтай мэргэжлүүдээр хүний нөөцөө бэлтгэхэд хамтран ажиллаж, сурагчдаа ийнхүү илгээсээр байна. 

Холбоотой мэдээ