Хонин жилийн хөдөлмөрийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 22:57:55

Төв аймгийн засаг даргын тамгын газар улиран одож буй хонин жилд ажил, хөдөлмөртөө үр бүтээл гаргаж, хамт олноо хошуулчилсан хүмүүсийг шалгаруулж, 2 сарын 08-нд хүлээн авлаа.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Алтанбулаг сумын ахмад настан, Тогмидын Гэндэн, Аргалант сумын Засаг дарга Сүмбэрийн Сэргэлэн, Сүмбэр сумын "Оргил" ХЭАА-н ахмад ажилтан,Цэрэндоржийн Амаржаргал, Алтангадас одонгоор Зуунмод сумын Номт багийн ахмад настан Рагчаагийн Мядагмаа, Жаргалант сумын Загдал багийн өндөр настан, Гомбосүрэнгийн Баасан, Эрдэнэ сумын Өвөржанчивлан рашааны их эмч Баянбулагийн Улаангуа, Батсүмбэр сумын Малын удмын сангийн үндэсний төвийн зохиомол хээлтүүлгийн техникч, Пунцагийн Наранбаатар, Эрдэнэсант сумын АЗЗА ТӨХК-ний гүйцэтгэх захирал Дашийн Батсүх, хөдөлмөрийн хүндэт медиалаар Лүн сумын 3-р  багийн ахмад настан Дэндэвийн Чанцал, Эрдэнэ, Өвөржанчивилан рашаан сувиллын жижүүрийн сувилагч, Норжандын Цээсүрэн,Баня сумын Мааньт өртөөний эх баригч, бага эмч, Банзрагчийн Энхээ, зэрэг зургаан хүн, Хөдөлмөрийн аварга хамт олноор А.Батбаяр даргатай Цагдаагийн газар, М.Хүрэлбаатар даргатай газрын алба, шилдэг төрийн түшээгээр Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Ш.Батсүх зэрэг 70 гаруй хүн хонин жилийн хөдөлмөрийн аваргууд боллоо.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг
 

 

Холбоотой мэдээ