Өмнөговь аймаг хорин 22 тойрогтой байхаар баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-13 13:42:00

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдаанаар 2016 оны аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн тойргийг баталлаа.

Ирэх сонгуулиар хөдөөгийн арван дөрвөн сум, аймгийн төвийн найман багийн нийт хорин хоёр тойрог байхаар боллоо. Өнгөрсөн 2012 оны сонгуулиар энэхүү хорин хоёр тойргоос гадна намдын жагсаалтаар төлөөлөгчид сонгогдон иргэдийн хуралд сууж байсан бол ирэх сонгуулиар хорин хоёр тойргоосоо гучин гурван төлөөлөгчөө сонгох болсон байна.

Харин мандтыг хэрхэн хуваарилах талаар хуулинд заасан хугацааны дагуу шийдвэрлэх ажээ.  

Д.Мишигсүрэн

 

 

Холбоотой мэдээ