Засгийн газрын хуралдаантай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-15 09:49:22

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт болж, долоон асуудал хэлэлцэнэ.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол, Болгарын Засгийн газар хоорондын протокол батлах, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай зэрэг асуудал хэлэлцэнэ. 

Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон 2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэх юм. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ