Өмнөговь аймгийн шилдэг сумаар Сэврэй сум тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 15:21:17

Гал бичин жилийн босгон дээр Сэврэй сум Өмнөговь аймгийн тэргүүний сумаар шалгарлаа. Тус сум сүүлийн гурван жил дараалан аймгийн тэргүүний сум, тэргүүний ИТХурал болж чадсан байна.

Сэврэй сумын шагналыг Аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдоржоор ахлуулсан ажлын хэсэг гардуулсан бөгөөд тэргүүний хамт олноор шалгарсан Сэврэй сумын 20-р цэцэрлэгт батламж, эрүүл мэндийг дэмжигч байгууллагын гэрчилгээ олголоо. 
Мөн аймгийн сайн малчин цол тэмдэгээр Д.Өөдөс, С.Батцэнгэл шагнагдсан бол аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр тус сумын Д.Энхмаа, Э.Бэхбаяр, аймгийн ИТХ-н өргөмжлөлөөр Ж.Дэлгэрмаа, Ц.Бүддорж, Ц.Энхбат нар шагнагдсан байна.

Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ