Хайрын тухай өгүүлсэн номын үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 16:15:39

Өмнөговь аймгийн төв номын сангаас хоёрдугаар сарын 14-ийг угтан хайрын тухай өгүүлсэн ном зохиолуудын үзэсгэлэн гаргаад байна.

Дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг хайрын өдөр буюу Гэгээн Валентины баярыг угтан энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ. Ойрын өдрүүдэд төв номын сангийн нийтийн уншлагын танхим болон гэрээр ном олгох танхимуудаас хайрын номыг сонгон унших боломж ийнхүү нээгджээ.

Мөн Төв номын сангаас уншигч хүүхдүүдийн дунд номын хавчуурга хэрхэн урлахыг заалаа. Ингэснээр бяцхан уншигчид номыг хайрлах, номын хавчуурга хэрэглэх тухай мэдлэгтэй болсон юм. Ном унших соёлын нэг нь номын хавчуурга хэрэглэх гэж номын сангийнхан онцолж байна.

Өмнөгвь аймаг Д.Мишигсүрэн

 

 

Холбоотой мэдээ