"ГОВЬ" компани 1 тэрбум 92 сая 157 мянга 500 төгрөгийн ногдол ашиг хуваана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-19 13:28:12

"ГОВЬ" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж өнгөрсөн  оны  цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 140 төгрөг олгох шийдвэр гаргасан талаар Монголын хөрөнгийн бирж мэдээллээ.

Ингэснээр “ГОВЬ” компани энэ онд нийт 1 тэрбум 92 сая 157 мянга 500 төгрөгийн ногдол ашиг хуваах юм. Энэ он гарснаас хойш хэд хэдэн компани ногдол ашиг олгох тогтоол гаргасан талаар Хөрөнгийн бирж мэдээлсэн. Тухайлбал,  “ТахьКо" компанийн нэгж хувьцаанд 108 төгрөг буюу 128 сая 518 мянга 164 төгрөг хуваарилана. Харин "АПУ" компанийн нэгж хувьцааг 70 төгрөгөөр тооцож, 5 тэрбум 200 сая 139 мянган төгрөгийн ногдол ашиг хуваах болсноо мэдээлэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ