Дэлхийн II дайны Олон улсын музейн нийгэмлэг Бээжинд байгуулагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-16 11:06:22

Дэлхийн II дайны  Олон улсын музейн нийгэмлэг 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Бээжин хотноо байгуулагдсан

 Энэ жил БНХАУ  Чөлөөлөх дайны 70 жилийн ой, Дэлхий нийтийн фашизмын эсрэг дайны ялалтын ойг  өргөн тэмдэглэн өнгөрүүлж энэ хүрээнд Хятад улсын хэмжээнд олон музей, үзвэр,фото зургийн үзэсгэлэнгээр тухайн үеийн  дайны түүхийн  баримт үйл явдлыг олноо дэлгэн харуулсан.

Хятадын Дайныг эсэргүүцэх музейгээс санаачлан Дэлхийн II дайны музейн  олон улсын нийгэмлэгийг  энэ сарын 7-ны өдөр Бээжин хотноо байгуулсан. Энэ байгууллага нь Хятадад нарийн бичгийн дарга нарын газар нь байрлах олон улсын мэргэжлийн  байгууллага болж буй бөгөөд  Дэлхийн хоёрдугаар  дайны  олон улсын музей хоорондын харилцан солилцоо хамтын ажиллагааны чухал  талбар болж байна. Тус нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцохоо Хятад, Орос, АНУ, БНСУ, Итали, Белорусь, Япон, Украин, Бразил, Малайз, Словак зэрэг 11 орны 35 музей илэрхийлсэн байна.

 

Бээжин хот Д.Энхчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд