Төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-02-19 16:47:56

Төрийн албаны зөвлөлөөс Дорноговь аймгийн нутгийн захиргааны байгууллагын  туслах болон дэс түшмэлийн   орон тоонд ажиллах иргэнийг сонгох сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Туслах түшмэлийн орон тоонд Хатанбулаг сумын ЗДТГ-ын газрын даамал, байгаль хамгаалагч, Алтанширээ сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн зэрэг 19 албан тушаалд ажиллах иргэнийг сонгон шалгаруулах бол дэс түшмэлийн орон тоонд Хатанбулаг сумын татварын байцаагч, Иххэт сумын халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг 14 албан тушаалд ажиллах иргэнийг сонгон шалгаруулах аж.

Сонгон шалгаруулалтыг хоёрдугаар сарын 25-нд зохион байгуулахаар болов.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ