210 сая төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-20 14:37:55

Дорноговь аймгийн Алтанширээ сум энэ жил ОНХС-аас 210 сая төгрөг авч бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар төлөвлөжээ.

Дээрх хөрөнгийг цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах, хөдөөгийн гурван багтаа гурван худаг шинээр гаргах, сумын төвийг камержуулах, гудамж талбайг гэрэлтүүлэх, хог зөөврийн машин худалдан авах зэрэгт зарцуулах аж. Мөн аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар  сумын 04-ийн шугамыг өргөтгөж шинэчлэхээр болжээ.

Дашрамд дурдахад тус сум ноднин  нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар залуу боловсон хүчнүүдэд зориулсан хямд үнэтэй орон сууцыг барьж ашиглалтад оруулж байсан.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ