“Дээлтэй Монгол” арга хэмжээ үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 19:32:56

Сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний дээл, хувцсыг сурталчлан “Дээлтэй Монгол” өдөрлөгийг зохион байгуулах явдал сургууль, цэцэрлэгийн хэмжээнд уламжлал болон тогтоод байна.

Энэ удаа ч Өвөрхангай аймгийн боловсролын салбарынхан уг арга хэмжээг багш, сурагчдынхаа хэмжээнд эхлүүлээд байгаа ба  Өвөрхангай аймаг дахь МСҮТ-өөс “Дээлтэй Монгол” өдөрлөгийг 12 дахь жилдээ 2 сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Тус сургуулийн 120 гаруй багш ажилчид, 1200 гаруй оюутан сурагчид үндэсний загвар хийцээр гайхуулсан Монгол дээлээрээ гоён ирж, Шагай шүүрэх, харвах уламжлалт тоглоом наадгайгаар тоглон “Сайхан дээлтэй хос”-ыг шалгаруулжээ.

Мөн Монгол дээлийг зөв өмсөх, дээлэнд шингэж буй уламжлалт ур ухааныг таньж мэдэх, түүх соёлоо хүндэтгэн дээдлэх талаар оюутнуудад мэдлэг олгосон байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ