Ахмад боулингчид шилдгээ тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-22 14:17:34

Монголын боулинг сонирхогчдын холбооноос ахмадын нээлттэй тэмцээнийг өнгөрсөн ням гаригт “Big bowling” төвд зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.

Бичин жилийн анхны тэмцээнд оролцогчид дөрвөн төрлөөр өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 40-45 насны ангилалд Д.Чулуунбаатар тэргүүн байрт шалгарлаа. Энэ ангилалд Д.Зоригт, Б.Пүрэвдорж нар удаалав. Тус төрлийн 46-гаас дээш насны ангилалд С.Батзориг тэргүүлж, дэд байрт М.Түвшинсанаа, гуравдугаар байрт Ю.Ганболд тус тус шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 35-аас дээш насныхан өрсөлдөхөд Ш.Гэрлээ шилдгээр тодорч, С.Хандаа, Т.Долгормаа нар удаах байруудад шалгарсан. Харин хосын төрөлд С.Батзориг, Ш.Гэрлээ нар аваргалж, хос алтан медалиар энгэрээ мялааж, дэд байрт Б.Пүрэвдорж, Н.Тамир нар шалгарч, Н.Цэрэндамбаа, Т.Долгормаа удааллаа.

Тэмцээний турш 232 буюу хамгийн өндөр оноо авч, СЭЗДС-ийн тамирчин, сагсан бөмбөгийн ОУХМ Б.Пүрэвдорж шилдэг тамирчнаар шалгарав. Хоёр сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээний шилдэг тамирчин тус бүрийг мөнгөн шагнал, өргөмжлөл, цомоор урамшуулсан юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ