Нотариатын мэргэжлийн шалгалт болно

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2016-02-23 09:00:38

Нотариатын мэргэжлийн шалгалтыг ирэх гуравдугаар сарын 5, 6-нд 10.00 цагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв байрны А ,В танхимд явуулах тов гарчээ. 

Нотариатч болох хүсэлтэй иргэд уг шалгалтад хамрагдах бөгөөд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгүүлсэн байх ёстой юм байна. Мөн шалгалт өгөхөөр ирэхдээ шалгалтад оролцох эрхийн маягт, иргэний үнэмлэхээ зайлшгүй авч ирэх шаардлагатай аж. 

Харин том оврын цүнх болон цахим хэрэгсэл  авчирахгүй байхыг анхааруулж байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ