“Зориг сан” тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-02-23 09:32:21

“Зориг сан”, Япон Улсын Тигрэ бизнес нэгтгэлтэй хамтран Тусгай хэрэгцээт боловсролын /хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад боловсрол олгох, тэдний эрхийг хамгаалах, нийгэм хамт олон дунд нийгэмшүүлэх/ чиглэлээр тус улсад бакалавр, магистрын зэрэгт суралцаж буй оюутны судалгааны ажлыг сонгон шалгаруулж 2016-2017 оны хичээлийн жилийн турш сар бүр 50 мянган иений тэтгэлэг олгох хөтөлбөр зарлав.

Тэтгэлгийг ирэх дөрөвдүгээр сарын 1 өдрөөс олгож эхэлнэ.

Сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ Монголд ажиллах оюутан байх, сар бүр өөрийн судалгааны ажлын явц байдал, хариуцсан багшаас авсан үнэлгээ, зааврыг баталгаажуулан Зориг санд ирүүлж байх /Япон хэлээр байж болно/, Монгол Улсад судалгааны ажлын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудаас гаргасан тушаал, шийдвэр, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд болон олон улс, төрийн бус байгууллагуудаас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг Зориг санд сар бүр заасан хугацаанд ирүүлж байх зэрэг шаардлагатай аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ