Хил хамгаалах салбарт хийсэн хөрөнгө оруулалтаараа улсад тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 20:21:20

Өмнөговь аймаг нь хил хамгаалах салбарт хийсэн хөрөнгө оруулалтаараа улсад тэргүүлж байна гэж аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээлж байна.

Монгол Улсын дархан хилийн халдашгүй байдлыг хангах үүднээс хил хамгаалахад зориулан техник хэрэгсэл, хилчдийн ажиллах ая тухтай орчинг бүрдүүлэн харуулын байруудыг бүрэн шинэчлэлээ. Сүүлийн гурван жилд хил хамгаалалтын техник хангамжийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн төсвийн 533,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хилийн заставуудыг бие даасан цахилгаан эх үүсвэр, нарны цахилгаан үүсвэрээр ажилладаг халуун усны төхөөрөмжтэй болгосон байна.

Мөн хилийн цэргийн 0131 дүгээр ангийн харъяа 7 заставын 12 харуулын байр, 0166 дугаар ангийн 10 харуулын байрыг орон нутгийн төсвийн 260,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж өгснөөр нийт харуулын байрыг 100 хувь шинэчилсэн байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ