Монгол уламжлалаа дээдлэн түгээе өдөрлөг боллоо

Орон нутагт | Өмнөговь
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 20:22:37

Өмнөговь аймгийн Эрдэмийн гэгээ сургууль дээр “Монгол уламжлалаа дээдлэн түгээе” нэртэй өдөрлөг 2-р сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус өдөрлөгийн үеэр долоон төрлийн арга хэмжээ зохион байгуулав. Үүнд “Үндэсний хувцасаа хэрэглэж гоёцгооё” монгол дээлний өдрөөр бүх сурагчид нэг өдрийн турш сургууль дээр байх хугацаандаа үндэсний хувцасаараа гоёсон байна.

Мөн нэгдүгээр ангийн сурагчдын дунд “Тэр бөхийн нэр хэн бэ” үндэсний бөхийн барилдаан болж тус барилдаанд 37 сурагч оролцжээ. Үндэсний зан үйлийн сэдэвтэй “АХА” тэмцээнд 60 сурагч оролцсон бол “Чанга шивнээ”-д найман сурагч авхаалж самбаагаа сорилоо. Энэ үеэр “Шагай хамах” үндэсний наадгайн үзүүлэх тоглолтыг зургаан сурагч тоглож үзүүлэн үндэсний ёс заншилаа сурталчлав.

Түүнчлэн сургууль дотроо монгол гэр барьж монгол дээлний үзэсгэлэнг гаргасан байна. Монгол гэрээ сурагчид өөрсдөө барьж нүүдэлчин уламжлалтайгаа танилцсан юм. Дээрх арга хэмжээний үеэр аймгийн Төв номын сангаас хүүхдийн 200 орчим номын үзэсгэлэнг гаргаж явуулын ном сан ажиллууллаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ