ОХУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч мэдээлэл тараав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-02-24 16:11:33

“Хоёрдугаар сарын 22-ны өдөр Сирийн цэргийн ажиллагааг зогсоох тухай Орос-Америкийн талууд тохиролцсоны дагуу гал зогсоох дэглэмийг хянах механизмыг хэрэгжүүлэх зорилгоор  Сириийн нутаг дэвсгэр дээрх дайсагнагч  талуудыг тохиролцоонд хүргэх асуудлаар Хмеймим дахь оросын нисэх бааз дээр Зохицуулах төв ажилдаа ороод байна.

Зохицуулах төвийн үндсэн  зорилт нь Сирийн  эрх баригчид болон сөрөг хүчний төлөөлөгчдийн хоорондын  тохиролцооны тухай яриа хэлэлцээнд дэмжлэг үзүүлэх ба НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хүлээн зөвшөөрөгдөөгүй  “Лалын улс” ба “Жэбхат-ан-Нусра” болон бусад террорист бүлгэмүүдээс бусад нь байх бөгөөд гал зогсоох тухай гэрээ  болон хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулах юм.   

Байлдааны ажиллагааг зогсоож, энхийн яриа хэлэлцээрүүдийг  эхлүүлэхээр шийдсэн. Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид нь Зохицуулах төвд 24 цагийн турш хандах боломжтой юм. Зохицуулах төвд хандсан хэн бүхэнд Сирийн эрх баригчдын төлөөлөгчидтэй холбоо  тогтооход нь  дээд зэргийн тусламж үзүүлэх болно” гэж ОХУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч хошууч-генерал Игорь Конашенков хэвлэлийнхэнд мэдэгдэв.

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ