УБЦТС ТӨХК нийслэлийн хэрэглэгчдийн 70 орчим хувийн цахилгааны хэрэглээг сэргээгээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар/МОНЦАМЭ/ Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-д гэмтэл гарсны улмаас Улаанбаатар хотын хэмжээнд өглөө 10.00 цагаас эхлэн цахилгаан тасарсан.
Энэ талаар Эрчим хүчний яам болон холбогдох албаныхнаас тодруулахад, "Дамжуулах станц дээр гэмтэл гарч цахилгаан түр хязгаарласан. Инженерүүд шуурхай арга хэмжээ авч, эхнээс нь сэргээж эхэллээ. Дархан, Эрдэнэт хотын Дулааны цахилгааны станц цахилгааны эх үүсвэртэй. “ДЦС -4 ТӨХК”-д гарсан гэмтлийг сэргээх ажил үргэлжилж байгаа бөгөөд бүрэн ачаалал авч эхлээгүй байна. Тиймээс “ДЦС -4 ТӨХК”-д гарсан гэмтлийг сэргээх ажил үргэлжилж байгаа бөгөөд бүрэн ачаалал авч эхлээгүй байна. Тиймээс УБЦТС ТӨХК-аас нийслэлийн хэрэглэгчдийн 70 орчим хувийн хэрэглээг боломжит чадлын хэмжээнд сэргээгээд байна.
Одоогоор нийслэлийн баруун хэсгээс 10-р хорооллын зарим, 1-р хороолол, Гурвалжингийн гүүр орчим, Баянхошуу, Өлзийт хороо, Шувуун фабрик орчмоор, хойд хэсгээс Тасганы овоо, Зурагт, Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэй, Дамбадаржаа, Долоон буудал, Шадивлин, Жигжид, Гүнт орчмын хэрэглэгчид цахилгаангүй байна. Одоогийн
байдлаар нийт хэрэглэгчдийг хэвийн эрчим хүчээр хангаж ажиллаж байна. Монгол
Улсын Шадар сайд газар дээр нь ирж танилцсан. Дулааны цахилгаан станц-4 ТӨХК
бүрэн ажилласны дараа хаана ямар саатал гарсныг аваарын бичлэгийг үзэж тодорхой
дүгнэлт гаргана” гэв.