“ЭММО” компанитай байгуулсан гэрээг хүчингүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-25 11:52:53

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ыг баримтлалгүйгээр Нийслэлийн “Амгалан амаржих газар”-ын 1 дүгээр давхарт байрлах 110 ам метр талбайг өвчтөний гал тогооны зориулалтаар ашиглуулахаар “ЭММО” ХХК-тай 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтгүй болон илүүдэлтэй ажлын байр, талбай, хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулсан байна. 

Энэ нь нийслэлийн өмчийг бусдад түрээслүүлэхдээ нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлаагүй, шууд гэрээ байгуулж хэн нэгэн этгээдэд давуу байдал олгох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмыг тус тус зөрчсөн үйлдэл тул Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасны дагуу “ЭММО” ХХК-тай байгуулсан 060301 дугаар гэрээг хүчингүй болгон, дүнг 2016 оны 2 дугаар сарын 29-ний дотор ирүүлэхийг мэдэгдэв. Цаашид Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан журмыг баримтлан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ил тод, нээлттэй сонгон шалгаруулж, дүнг олон нийтэд мэдээлж ажиллахыг Авлигатай тэмцэх газраас анхаарууллаа. 

 

Холбоотой мэдээ