Хөрөнгийн бирж 19 компанийн 129 753 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 129,753 ширхэг хувьцаа арилжсанаас 6 компанийн хувьцааны ханш өсчээ.
Тодруулбал 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Хөвсгөл Алтан Дуулга" ХК /ADU+14.60 хувь/, "Гутал" ХК /GTL+7.50 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бүтээлч Үйлс" ХК /BLC -6.02 хувиар, "Талх Чихэр" ХК /TCK-4.76/ хувиар буюу хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 19942.75 нэгж болж 0.22 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,322,859,817,481.56 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.