НҮБ-ын АЗ-ийн хориг тавих эрхийг хязгаарлах саналыг дэмжив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-09-28 12:59:14

НҮБ. /РИА Новости/.НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ хориг тавих эрхийг хязгаарлах саналыг Испани улс дэмжиж байна гэж тус улсын Засгийн газрын тэргүүн Педро Санчес мэдэгджээ.

 

НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн орнуудын хориг тавих эрхийг хязгаарлах саналыг Франц болон Мексик улс тавьсан байна.

 

“Харгис хэрцгий хэрэг гарсан тохиолдолд НҮБ-ын АЗ-өөс хориг тавих эрхийг хязгаарлах Франц, Мексикийн саналыг Испани улс дэмжиж байна” гэж Санчес НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ мэдэгджээ.

НҮБ-ын АЗ-д хориг тавих эрхтэй байнгын гишүүн таван орон бол Их Британи, АНУ, Франц, Хятад болон ОХУ юм.

Д.Жаргал

Холбоотой мэдээ