Алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-03 14:59:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Өндөр настны сувилалд сувилуулж байсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат иргэн Б-г гурав хоногийн дараа Эрчим багийн Хийморийн-Овоо гэдэг газраас эсэн мэнд олж, сувиллын газрын даргад хүлээлгэн өгсөн байна.

Тэрээр Бүрэнтогтох сумын Эрчим багийн Урандөш гэдэг аймгийн төвөөс урд зүгт 20 км-т, өндөр настны сувиллын газар сувилуулж байгаад есдүгээр сарын 30-ны орой алга болсон юм.

Б нь сэтгэцийн эмгэгтэй бөгөөд Мөрөн сумын Ахмад настны асрамжийн газар амьдардаг аж. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 13 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 25 хүн дөрвөн техник хэрэгслээр хоёр өдрийн турш эрэн хайх ажиллагаа явуулж түүнийг эсэн мэнд олжээ.

                                                                                        Б.Гантуяа

Холбоотой мэдээ