Америкийн хамгийн өндөр 72 оргилд сарын дотор гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-10-10 16:19:33

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар 10 /marathonec/. Испанийн уулчин Килиан Жорнет “States of Elevation” хэмээх түүхэнд тэмдэглэх ээлжит төслөө амжилттай дуусгажээ. Энэ удаад тэрбээр АНУ-ын эх газрын 14 мянган футээс (4267 гаруй метр) дээш өндөртэй 72 оргилд бүгдэд амжилттай авирчээ.


К.Жорнет 440 гаруй цагийн хугацаанд нийтдээ 5145 км замыг туулж, 31 хоногийн дотор 123 мянга гаруй метрийн өндөрт гарчээ.


Өмнө нь тэрбээр 19 хоногийн хугацаанд Альпийн нурууны 4000 метрээс дээш өндөртэй 82 оргилд бүгдэд нь амжилттай авирсан юм. 


Трейлраннингийн /уулын спорт, авиралт, уулын жимийн гүйлт, дугуйн спортыг хослуулсан спортын төрөл/ тамирчин тэрбээр аяллаа есдүгээр сарын эхээр Колорадо муж улсын Лонгс-Пик уулнаас эхлүүлж, Вашингтон муж улсын Рейнир уулын оргилд гарснаар дуусгажээ. 


Хамгийн хүнд аялал нь түүний хувьд Калифорни муж улсын Шаста уул руу явах замд тохиожээ. Тэрбээр хүйтэн, бороотой, салхитай нөхцөлд 626 км замыг 30 хүрэхгүй цагийн хугацаанд туулсан байна. 

Холбоотой мэдээ