Ард Даатгал ХК-ийн хувьцаа 2.81 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-03 16:55:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 15 хувьцаат компанийн 3,202,815 ширхэг хувьцаа арилжсанаас 5  компанийн хувьцааны ханш өссөн байна. Тодруулбал 7 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байв.


Үүнээс Таван толгой ХК-ийн TTL хувьцаа 3.73 хувиар, Ард Даатгал ХК-ийн AIC хувьцаа 2.81 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" ХК-ийн MMX хувьцаа 8.33 хувиар  "Жинст-Увс" ХК-ийн JIV хувьцаа 8.28 хувиар буюу хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр "TOP 20" индекс 20199.72 нэгж болж 0.76 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 81 тэрбум 907 сая 494,031 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 дарж үзнэ үү. 

Холбоотой мэдээ