Лавров, Керри хоёр утсаар ярилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-29 10:45:01

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри урьд нь хээлэлцэн тохиролцсон Сирид гал зогсоох гэрээний хэрэгжилтийн талаар утсаар ярилцсан байна. Энэ тухай Оросын дипломат төлөөлөгчийн газар ням гарагт Оросын талын санаачилгаар хоёр орны удирдагчдыг утсаар ярилцаж дууссаны дараа мэдээлжээ.

“Талууд Сирийн газар нутагт байлдааны ажиллагааг зогсоох тухай гэрээний хэрэгжилтийн талаар санал бодлоо солилцсон байна. Ингэхдээ тэд Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийг хамтран даргалж байгаагийнхаа хувьд хоёр орон ажиллагаагаа цэргийн шугамаар нягт зохицуулах нь чухал болохыг мэдэгдлээ" гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам онцлон тэмдэглэжээ. Сергей Лавров, Жон Керри нар мөн мэдээллийн орон зайд түр эвлэрэх гэрээний талаар өдөөн хатгасан мэдээлэл тараахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ онцлон тэмдэглэсэн байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ