“Хурд-Хүч”-ээр Алдар баг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы Цагдаагийн газар алба хаагчдынхаа дунд соён гэгээрүүлэх ажил байнга явуулдагийн нэг нь “Хурд-Хүч” буухиа тэмцээн юм.
Энэ жилийн анхны “Хурд-Хүч” буухиа тэмцээнд тасаг, албадаас эрэгтэй, эмэгтэй гишүүдээс бүрдсэн найман баг өрсөлджээ. Тэмцээний үеэр алба хаагч нар АКМ, ПМ буу задаргаа, буудлага, саадтай зурвас, хамгаалалтын хувцас өмсөх гэсэн зургаан төрлөөр өрсөлдсөнөөс тэргүүн байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн “Алдар” баг тэргүүлжээ.
Харин дэд байранд Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн “Шонхор” баг, гутгаар байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн “Ирээдүй” багууд шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулжээ.
Завхан аймаг Б.Мягмарсүрэн