“Чимх давс таны эрүүл мэндэд ” нэг сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-08 19:53:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвөөс сургуулийн өмнөх боловсролын салбарын багш, эцэг эхчүүдийг хамруулж “Чимх давс таны эрүүл мэндэд” нэг сарын аяныг 10 дугаар сарын 02-ноос зохион байгуулж буй.

Аяны хүрээнд давсны хэрэглээг бууруулах талаар мэдлэг олгох сургалт, гэрийн хоол, цайны давсны агууламжийг хэмжих, 35-аас дээш насны багш ажилчдын цусны даралт хэмжих, тэдний давсны хэрэглээний талаар мэдлэг тодорхойлох, цэцэрлэгийн орчин давсны хэрэглээг бууруулах сурталчилгаа, зөвлөмж байршуулах багш, ажилчдыг мэдээллээр хангах, цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн дунд сургалт зохион байгуулна.

“Чимх давс таны эрүүл мэнд” аян нь өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хэрэгжсэн бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг хамгийн сайн хангасан, давсны хэрэглээг бууруулж чадсан хамт олноор "Жигүүр" цогцолбор сургууль шалгарч байсан.

 

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ