Мишель Обама охидын боловсролд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-12 10:29:06
twitter.com/Nyamkanmk

ЧИКАГО. /Xinhua/. АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама өсвөр насны охидод боловсрол олгох замаар тэднийг өөрийн гэсэн эрх мэдэлтэй болгох дэлхийн хэмжээний санаачилга хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.


Боловсролтой охид гэр бүл, нийгэм, улсдаа хувь нэмрээ оруулж чадна гэж тэрбээр мэдэгдсэн байна. Тэрбээр Чикагод төвтэй Обама сангийн нэрийн өмнөөс энэхүү санаачилгыг хэрэгжүүлэх ажээ.


Мөн тэрбээр, дэлхийн өнцөг булан бүрт байгаа өсвөр насны охидын боловсролд дэмжлэг үзүүлэх “Дэлхийн охидын холбоо” санаачилгыг Обама сангийн зүгээс хэрэгжүүлэх гэж байгаад туйлын баяртай байна гэж хэлжээ.


“Дэлхийн охидын холбоо” хөрөнгө босгох платформ байгуулахаар “GoFundMe” байгууллагатай хамтран ажиллаж, охидын боловсролд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд хүмүүсийг татан оролцуулах зорилготой байна.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ