1000 орчим эх одонгийн мөнгө авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 16:15:36

Сар дамжсан олон баяраас болж сан хөмрөгөө хоослуулсан эхчүүд одонгийн мөнгөө сураг тавин хүлээж байна. Жилд нэг удаа олгогддог тэрхүү мөнгийг энэ 3 сард өгөх сурагтай байгаа юм.

Өвөрхангай аймгийн хувьд энэ жил 9760 эх нэг, хоёрдугаар одонгийн мөнгө авах аж. 2015 онд Алдарт эхийн одонгийн тэтгэмжинд 9826 ээжүүд хамрагдсанаас 1-р одонтой ээж 3516, 2-р одонтой ээж 6310  байжээ.

Төр засгийн шийдвэрийн дагуу жилд нэг удаа 1-р одонтой ээжүүдэд жилд 200  мянган төгрөг, 2-р одонтой ээжүүдэд  100 мянган төгрөг олгодог бөгөөд тус тэтгэмжинд дунджаар 1.4 тэрбум төгрөгийг улсын төсвийн санхүүжилтээс гаргадаг ажээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ