Олон мянган Гондурас иргэн АНУ-ыг зорьж байна

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2018-10-18 17:49:58

ТЕГУСИГАЛЬПА. /NHK/. Төв Америкийн Гондурас улсын олон мянган иргэн АНУ руу дүрвэж байгаа тухай “NHK” суваг мэдээлэв.


Өнгөрсөн бямба гарагт 160 цагаач иргэний бүрэлдэхүүн бүхий бүлэг баруун хойд нутгийн Гондуран хотоос хөдөлсөн байна. Уг бүлгийн хүмүүсийн тоо улам нэмэгдсээр байгаа бөгөөд тэдний дүрвэх болсон шалтгаан нь ажилгүйдэл болон эх орных нь аюулгүй байдлын баталгаа бага байгаатай холбоотой ажээ.


Даваа гарагт цагаач нар Гондурас улстай хил залгаа оршдог Гватемал улсын хилийг давахад тэдгээр хүмүүсийн тоо 2000 давсан байжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ тухай “Твиттер” хуудсандаа бичихдээ, төв Америкийн орнууд цагаачдын урсгалаа зогсоохгүй бол манай улсаас үзүүлдэг эдийн засгийн тусламжаа танах болно гэжээ.


Гондурасын засгийн газраас дүрвэж буй цагаачдын бүлэгт нэгдэхгүй байхыг ард иргэдэд анхааруулсаар байгаа бөгөөд Гватемалын цагдаагийнхан уг бүлгийн зохицуулагчдын нэг хэмээн таамаглаж, нэгэн хүнийг саатуулсан нь Гондурас улсын хууль тогтоогчдын нэг байсан байна. 

Холбоотой мэдээ