Энэтхэгийн тансаг зэрэглэлийн усан онгоц анхны аяллаа хийхээр хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-23 17:11:27
twitter.com/Nyamkanmk

МУМБАЙ. /Xinhua/. Энэтхэгийн хамгийн анхны дотоод аяллын усан онгоц Мумбай хотоос Гоа мужийг чиглэн хөдөлжээ.


Японд үйлдвэрлэсэн “Ангрияа” нэртэй энэхүү усан онгоц нь 7 давхар, 131 метр урт ажээ. 400 хүний багтаамжтай энэхүү усан онгоцон дээр бар, ресторан, усан сан, алжаал тайлах төв, бүжгийн төв гээд тансаг хэрэглээний бүх зүйлс байдаг байна.


Мумбай хотоос Гоа муж хүртэл 14 цаг аялах хугацаанд дээр дурдсан бүх үйлчилгээг авах боломжтой ажээ. Ингэснээр энэхүү аялал Энэтхэг рүү илүү олон жуулчин татна гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.


Уг аяллын үнэ 58.33-103.78 ам.долларын хооронд байх бөгөөд билетийг “Angriya Cruise”-ын цахим хуудас эсвэл аяллын агентлагаар дамжуулан захиалах боломжтой ажээ.

Холбоотой мэдээ