Дэлхийн хамгийн урт далай дээрх гүүр олон нийтэд үүд хаалгаа нээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-24 11:30:51
twitter.com/Nyamkanmk

ЖУХАЙ. /Xinhua/. Хонконг-Жухай-Макаог холбосон дэлхийн хамгийн урт далай дээрх гүүр орон нутгийн цагаар өнөөдөр 9 цагт олон нийтэд үүд хаалгаа нээлээ.


Энэхүү гүүр нь БНХАУ-ын эх газрын Гуандун мужийг тус улсын Засаг захиргааны тусгай бүс нутаг болох Хонконг, Макаотой холбож байгаа юм.


55 км урт энэхүү гүүрний замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд Хонконг, Жухай, Макаогийн хилийн албаныхан өнөөдрөөс эхлэн 24 цагийн турш ажиллахаар болжээ.

Холбоотой мэдээ