Улсын хэмжээнд 69.0 сая толгой мал өвөлжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-24 14:50:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ХХААХҮЯ улсын хэмжээнд 69.0 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна хэмээн мэдээллээ.

Энэ онд нийт 19.2 сая мал төллөж, 18.2 сая толгой төл хүлээн авсан. Одоогийн байдлаар 80.0 гаруй сая толгой мал намаржиж байна. 2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнг бүх шатны мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа талаар ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд хэлж байна. 

Улмаар 339 сум, дүүрэгт тооллогыг малчны хотонд нэг бүрчлэн явуулж үүлдэр, омгийн малын төрөл, зүйл, ашиг шим, нас, хүйс, үржлийн малыг байршлаар нарийвчлан гаргах, бүртгэлжүүлэх аж. Улмаар малын төлөв байдлын үнэлгээ хийх, хамгаалах, зохистой ашиглах судлан хөгжүүлэх, генетик нөөцийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулж үйл ажиллагааны тайланг УИХ-д танилцуулах юм байна. 

Холбоотой мэдээ