Л.Болд: Үрэлгэн зарлагаа хасаад ч нийгмийн тулгамдсан асуудлыг энэ төсвөөр шийдэж чадсангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-10-25 12:46:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр тогтлоо.



 Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал, асуулга тавьсан юм.


 УИХ-ын гишүүн М. Билэгт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын төр сүүлийн 20-иод жил төсвийн орлогоо бүрдүүлэхдээ эдийн засгаа солонгоруулах, иргэдээ ажил, орлоготой болгох талаас нь давхар төлөвлөх нь сул болжээ. Монгол Улсын үндсэн хуулинд төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн  болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заасан байдаг. Гэтэл Сангийн яамны бодлого төлөвлөдөг хүмүүс  зөвхөн уул уурхайн газар доорх баялгаараа төсвөө бүрдүүлдэг гэж ойлгодог болжээ. 1990-ээд оноос өмнө Монгол Улсын төр хөдөө аж ахуй нөхөн сэргээгдэх баялагтаа түшиглэн  эдийн засгаа бүрдүүлдэг байсан. Тухайн үеийн удирдлагууд уламжлалт мал аж ахуйдаа түшиглэж бодлого явуулж байсан болохоос биш хойч үеэ бодож  баялгаа ухаагүй юм. Ийнхүү 70-80 жил хийж чадаж байсан зүйлээ яагаад үргэлжлүүлж болдоггүй юм бэ.  Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном хэвлэлд өгсөн ярилцлагадаа “1990 онд  25 сая толгой малтай байхдаа Монгол Улс жилдээ 100 мянган тонн мах экспортолж, 60 мянган адуу гаргадаг байсан. Энэ үед гаднаас шатахуун болон бусад бүтээгдэхүүнийг экспортолж иргэдээ ажил, орлоготой байлгаж чаддаг байсан тухай ярьжээ. Гэтэл өнөөдөр Монгол Улсын малын тоо  84 саяд хүрсэн хэрнээ махны экспортоо бид нэмж чадахгүй сууна.  Иргэдээ ажил орлоготой байлгах, үйлдвэрүүдээ тэлэх бодлого маань алдагдаад байна.  2019 онд  42 сая тонн нүүрс экспортолж 1,3 их наяд төгрөг оруулна гээд төсөвт суулгасан. Гэтэл Д.Содном гуай махаа экспортлоход багадаа хагас тэрбум ам.доллар орж ирэх боломжтой гэжээ. Залуучуудаа төр удирдаж байсан хүмүүсийн үгийг сонсч, олон талаас нь гаргалгаа хийж байж улс орныхоо эрх ашгийн төлөө зөв төсөв хийгээчээ” гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд: “Гэр хорооллын ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхэд энэ төсөв юу ч хийж чадахгүй нь ээ гэж дүгнэж байна.Цөөнхийн тэмцэл зорилгодоо хүрсэнгүй. Олонхоороо түрээд төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулсангүй.152 дэд сайд, орлогчийн олон тэрбумыг үрсэн үрэлгэн зардлуудаа хасаад  нийгмийн тулгамдсан асуудлуудад хуваарилах ёстой байсан. Нийгмийн үрэлгэн зарлагаа хасаад томоохон бүтээн байгуулалтад зарцуулах зөв төсвийг батлах ёстой ч буруу төсөв рүү явлаа. Энэ их хуралд дутуу бодлоготой, хууль зөрчсөн төсөвтэй нөхцөлтэй сүүлийн төсвөө хэлэлцэж байна. Тиймээс төсвийн төслийг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөс өөр арга алга. Гэр хорооллын айл өрхөд ипотекийн зээлд 130 тэрбумыг тусгана гэсэн заалт энэ төсөвт орсонгүй.  Энэ төсөвт орон сууцтай айл өрхүүдэд энэ зээлийг олгохоор болж байна.  Дэд бүтцэд холбогдсон гэр хорооллынхонд амины орон сууц барих зээл олгоно гэж байгаа.  Ингэж ард түмнээ доромжилж болохгүй шүү.

УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан "Дахин төлөвлөлтийн хүрээнд 54 байршилд ашиглалтын шаардлага хангахгүй байрууд байна. Бороонд шат, дээвэр нь нурсан хана нэвт хөлдсөн барилгын үндсэн хийцэд ноцтой нөхцөл үүсээд байна. Олон улсын санхүүгийн зээлийн хэлбэрийг өөрчлөх, мөн төсөвт суулгах замаар Хан-Уул дүүрэгт 34,35  дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулахыг хүссэн ч энэ удаа ороогүй байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: “Сонгинохайрхан дүүрэгт маш олон асуудал бий. 300 айл цахилгаангүй байхаар яаж утаа гаргахгүй байх билээ. Энэ асуудалд анхаараач, ямар ч ажил өрнөхгүй байна.  Засгийн газрын өрийн хэмжээ 2015 онд  14 их наяд байсан 2018 онд  22 их наяд байна. Засгийн газрын болон Монгол Улсын нийт өрийн төлбөрийг гаргах хэрэгтэй байна” хэмээв.

Холбоотой мэдээ