Вануату улсад нярайн вакциныг дроноор хүргэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2018-10-26 17:53:06

ПОРТ-ВИЛА. /Xinhua/. Бүгд Найрамдах Вануату Улсын засгийн газар дрон үйлдвэрлэгч компанитай гэрээ байгуулж, тус улсын алслагдмал арлууд руу нярайн вакциныг дрон ашиглан хүргэхээр болсон байна.


“Манай улсын газар зүйн байрлалаас хамааран эрүүл мэндийн амин чухал тусламж үйлчилгээг яаралтай хүргэх нь хүнд сорилтуудын нэг болдог бөгөөд техник технологийн шинэчлэлийг ашиглан үүнийг шийдвэрлэсэн нь чухал алхам боллоо” гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Жорж Талео мэдэгджээ.


“Вануату улсын засгийн газар энэхүү шинэлэг санаачилгыг дэвшүүлсэнд бахархаж байна” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн төлөөлөгч Шелдон Еэт онцлон тэмдэглээд, тус улсын алслагдмал арлуудын хүүхдүүдэд вакцин хүргэхэд маш хүндрэлтэй байсан бөгөөд сувилагч нар тус газруудад хүрч очиход наад зах нь хэдэн цагийн хугацаа шаардлагатай байсан юм гэж нэмж хэлсэн байна.



Холбоотой мэдээ